Skip to content

Сошиал сүлжээ дээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн борлуулах вэ?

Social media платформууд өөрчлөгдөж, хүмүүс найзуудтайгаа харилцахаас гадна бүтээгдэхүүн хайж, санал зөвлөмж авч, худалдан авалт хийдэг болсон. Instagram, TikTok, Facebook хаягууд онлайн дэлгүүр болон хувирлаа. Үүнийг алдаж болохгүй.

Бүтээгдэхүүн харагдац

Таны бүтээгдэхүүн хэрэглэгчийн timeline дээр гарч ирнэ. Гудамжны самбараас ялгаатай нь энэ нь гар утасны feed дотор шууд борлуулалтын шахалт биш, харин сонирхолтой мэдээлэл мэт харагддаг.

Сошиал баталгаа

Хүмүүс бодит хүмүүсийг хараад илүү итгэл үүсгэдэг. Энэ нь таны төлбөртэй рекламнаас хавьгүй илүү хүчирхэг нөлөөтэй.

Real-time хариу үйлдэл

Сэтгэгдэл бүрт хариу өгч, DM дотроо худалдан авагчийг чиглүүлэх боломжтой. Сэтгэгдэл үлдээснээс хойш 5 минутын дотор хариу өгөхгүй бол тухайн хэрэглэгч явах магадлалтай.

Ямар платформ сонгох вэ?

Instagram: Гоёл чимэглэл, гоо сайхан, гэр ахуй, хоол хүнс гэх мэт визуал бүтээгдэхүүнүүдэд тохиромжтой. Reels болон comment engagement дээр сайн ажилладаг.

TikTok: Gen Z буюу залуу үеийнхэн — видео контентоор дамжуулж бүтээгдэхүүнээ харуулна. Authenticity хамгийн чухал.

Facebook: 30-аас дээш насныхан — орон нутгийн бизнес, газрын зураг, электроникс худалдаанд тохиромжтой. Facebook Groups-ийг ашиглан community үүсгэж болно.

LinkedIn: B2B, консалтинг — мэргэжлийн зах зээл.

Профайлаа Storefront болгох

Таны сошиал хаягийн профайл бол дэлгүүрийн цонх юм. Bio хэсэгт 3 секундийн дотор дараах асуултад хариулсан байх шаардлагатай:

  1. Та юу зардаг вэ?
  2. Яагаад намайг сонгох ёстой вэ?
  3. Дараа нь юу хийх вэ?

“Shop Now” эсвэл “Холбоо барих” гэсэн тодорхой үг ашиглаж, link-in-bio холбоосыг идэвхжүүлээрэй.

Контент бүтээх

Бүх пост нь зөвхөн борлуулалт руу чиглэсэн байх албагүй. Дараах 3 төрлийн контентыг уялдуулж хийх хэрэгтэй:

Анхаарал татах (Awareness): Зөвлөгөө, заавар, энтертайнмент контентууд. Шууд борлуулалт биш. Жишээ нь: “Өдөрт идэхээс зайлсхийх 3 зүйл” гэх мэт educational контент.

Бодолхийлэл (Consideration): Бүтээгдэхүүний танилцуулга. Feature demo, customer testimonial, өмнө ба дараа харьцуулалт. Жишээ нь: Бүтээгдэхүүнээ харуулсан carousel пост.

Шийдвэр гаргалт (Decision): Flash sale, хязгаарлагдмал хугацааны санал, UGC дахин хуваалцах. Харилцагч өөрийн авсан зургаа хуваалцах нь бусдад итгэл үүсгэдэг.

Comment-ээр харилцах

Сэтгэгдэл бол борлуулалтын хамгийн чухал хэрэгсэл юм. Хүмүүс сэтгэгдэл үлдээж байна гэдэг нь худалдан авах сонирхол өндөр байгааг илтгэнэ.

Автоматаар хариулахдаа:

  • “Үнэ хэд вэ?” гэвэл автоматаар үнийг нь мэдээлэх.
  • “Хүргэлт хийдэг үү?” гэвэл хүргүүлэх хаягийг нь асууж туслах.
  • Шөнийн 2 цаг байсан ч сэтгэгдэлд шууд хариу өгөх.

FAQ automated reply: Хамгийн их давтагддаг асуултуудын хариултыг урьдчилан бэлдэж, автоматаар илгээх.

Түгээмэл 3 асуулт

1. Хэдэн төгрөг зарцуулах вэ?
Өдөрт $10-20-оос эхлээрэй. Нэг платформ, нэг кампэйн. ROI-оо хянаж, үр дүнтэй ажиллаж байгаа сурталчилгаагаа олсон бол түүндээ илүү хөрөнгө оруулалт хий.

2. UGC гэж юу вэ?
UGC буюу User-generated content нь харилцагчийн өөрийнх нь авсан зураг, видео контент юм. Энэ нь бусад хэрэглэгчдэд итгэл үүсгэдэг. Хүмүүс өөртэйгөө ижилхэн жирийн хүн таны бүтээгдэхүүнд сэтгэл хангалуун байгааг хараад илүү итгэдэг.

3. Comment-д хариулахдаа юу анхаарах вэ?
Автоматаар хариулахдаа зөвхөн албан ёсны, олон нийтэд зөвшөөрөгдсөн API ашиглаарай. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг зүй бусаар авах гэж оролддог найдваргүй хэрэгслүүдээс зайлсхийх хэрэгтэй.

Share